Монголын эрэгтэй моделиудаас одоог хүртэл гоонь эрийн амьдарлаар амьдарч яваа нь загвар өмсөгч Галбадрах.

Өөрийн гэсэн амьдралын хэв маягаараа үеийнхээсээ тодрон гарч, мода дэлгэрүүлж явдаг тэрээр өглөөний иогчин гэнэ шүү. Нийслэлийн иргэд дун нойрондоо дугжирч байхад мань хүн эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэлийн амар амгалангийнхаа төлөө сонирхол нэгтэй хүмүүстэй хамт иог хийдэг байх нь.

Бие мах бодын хувьд иогын байрлал нь булчин, үе мөчний уян хатан байдлыг нэмэгдүүлж, эрхтэнүүдэд масаж хийн үйл ажиллагааг нь тэтгэдэг. Иог нь өөрөө өөрөөр нь, энгийн аргаар урхагшиж ужигарсан төрөл бүрийн хууч өвчинг эрүүлжүүлж, мөн биеийн дархлааг сайжруулдаг.
Иогын үндэс суурь нь бясалгалд оруулахуй бөгөөд иог болон пранаяама хийсний дараа бясалгал хийхээр суух нь нэн чухал агаад, бясалгалаар нэг нь амин оршихуйн гүн рүү гүнзгийрэн ордог.
Хичээл чармайлтгүй, машид нарийн иог болон иогын байрлал нь хүнийг илүү баяр жаргалтай болгодог. Иог хийж буй хүн бие бүхэлдээ илүү эрүүл, улам эрч хүчтэй болсныг мэдрэнэ. Мөн аливаа өвчин, өдөр тутмын стрест нэрвэгдэх нь багасдаг билээ.

