“Эмоци” хамтлагийн тулгын гурван чулууны нэг гэгддэг жүжигчин О.Тэмүүжин өнөөдөр 36 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна.
СУИС-ийг дүүргэсэн тэрээр оюутан байх үеэсээ босго өндөртэй гэгддэг “Х-Түц” хамтлагт жүжигчнээр ажиллаж заяаны хань Г.Нарансолонготойгоо учирсан. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй.
О.Тэмүүжингийн хувьд оюутан байхдаа бүжгийн “Boom town” хамтлагт дуулж бүжиглэж анх олонд танигдсан. Түүний дараа “Сарны нулимс”, “Ийм нэгэн дурлал”, “Гурван найз” зэрэг цувралуудад тоглосон.