Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

    07/11/2026

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Хар машин”-ыг хакердаж чадна гэж залилсан нь тогтоогдсон хүний үгэнд АН-ынхан болгоомжтой хандах ёстой
Папарацци

“Хар машин”-ыг хакердаж чадна гэж залилсан нь тогтоогдсон хүний үгэнд АН-ынхан болгоомжтой хандах ёстой

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/21/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тамгаа булаалдаж, хэн нь хууль ёсных вэ гэдгээ эцэслэн шийдэж, учраа олж чадахгүй байгаа Ардчилсан намын М.Тулгат даргатай С.Эрдэнийн талынхан өчигдөр ээлжит “4:11” мэдээллийн цагаараа 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай хэмээн мэдэгдэж, иргэн Г.Ган-Очирын ярьж буйг нийтэлсэн билээ.

Г.Ган-Очир “Миний бие Монгол Улсын төрийн эрхийг хууль бусаар авсан хэргийн гэрч, хохирогч болсон бөгөөд энэ хэрэг нь сонгуулийн санал тоолох хар машиныг хакердах замаар ард иргэдийн саналыг луйвардсан бодит баримттай хэргийн талаар хууль хяналтын байгууллагад гаргаж өгсөн боловч Монгол Улсын хууль эрх мэдэлтнүүдийн өмнө хүчгүйдэж, эсрэгээрээ хэргийн гэрч болох миний биеийг хэлмэгдүүлж байгаа тул арга буюу ард иргэдийн мэдэх эрхийн хамгаалалтад орохыг хүсэж энэ мэдээллийг хийж байна” хэмээсэн юм.

АН-ын дарга М.Тулгат нь “Хуулийн байгууллагууд энэ хэргийг хохирогчтой болгож шалгах, зургаан сар шалгасны дараа ямар үндэслэлээр хаасан, эсэх тухайн хэргийн материалыг ил болгохыг шаардаж байна” хэмээн өчигдөр нэмж мэдэгдсэн.
Улмаар АН-ынхан өнөөдөр 2020 оны сонгуулийн будилааныг шалгаж тогтоотол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Э.Бат-Үүл тэргүүтэй удирдах албан тушаалтнууд нь СЕХ-нд өгөв. Уг нь тэдний өгч буй шаардлага, “шүгэл үлээгч” хэмээн тус намынхан нэрлээд буй Г.Ган-Очирын яриад байгаа зүйлийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Тагнуулын ерөнхий газрынхан шалгаад бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм билээ. Харин АН-ынхан үүнийг нь шалгаж нягтлалгүй, залилан мэхлүүлж байгаа юм биш биз гэсэн хардлага төрөв. Учир нь бусдад итгэл төрүүлж залилан мэхлэхийг завдсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-1 дэх хэсэг зааснаар иргэн Ганбаатарын Ган-Очирт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгасан аж. 1985 онд төрсөн, 2017 оны сүүлчээр БСШУЯ-нд ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн сонгуулийн үеэр л анх ийм зүйл ярьж бусдад итгэл төрүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлөх боломжгүй гэдгийг мэдсээр байж бүлэглэн “2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд серверийг хакердах замаар нөлөөлж чадна” гэж итгүүлэн нэр дэвшигчдийг залилахыг завдсан хэрэгт холбогдсон юм байна. Зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг залилахыг завдсан гэдгийг гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тагнуул, цагдаагийнхан тогтоосон аж. Гэвч түүний үгэнд итгэж, мөнгөө өгсөн буюу залилуулж, бодитоор хохирсон хүн байхгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13-1.1 дэх хэсгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, 30.14-1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын шийдвэрээр хэргийг нь хаасан байна.

Тэгэхээр тагнуул, цагдаагийнхны шалгаж шийдвэрлэсэн энэ хэргийн талаар прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээлэл хийж, бодит байдлыг олон нийтэд хүргэхгүй бол нийгэмд буруу ойлголт, эргэлзээ бий болж болзошгүй нь. Тиймээс АН-ынхан ч олон нийтэд мэдээлэл цацахдаа УЕПГ, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас бодит үйл явцыг тодруулсан нь зөв бус уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.