Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

    07/11/2026

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»И.Одончимэг: Анх Барааг араандаа зууж, өө сэв хайж явлаа
Папарацци

И.Одончимэг: Анх Барааг араандаа зууж, өө сэв хайж явлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/21/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урлагийн салбараас сайхан хосыг нэрлэ гэвэл, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү МУГЖ И.Одончимэг нар яахын аргагүй орно. Хэдийгээр тэд 14 насны зөрүүтэй ч нийгэмд зөв үлгэрлэл үзүүлж, үе үеийнхэнд авъяас чадвараа гайхуулдаг.

МУГЖ И.Одончимэг Т.Бараатай анх танилцаж байсан үеэ дурсахдаа “Анх Найдандорж найруулагч Бархүүг дагуулж ирээд “би нэг сайхан хүү хамтлагтаа авлаа” гэж байсан юм. Тэр үед нь би байгаагүй. Хэд хоногийн дараа иртэл Бархүү сууж байна. Анхны сэтгэгдэл “юу нь сайхан юм бол доо” гэсэн шүү юм бодоод, Найдаа найруулагч авъяасаас гадна бие хаа, нуруу турууг нь харж дээ” гэж бодсон. Яваандаа уран бүтээлд оролцоод ирэхээр “энэ залуу ямар ч л байсан манай хамтлагт хэрэгтэй” гэж бодов. Тэгсэн нэг хурал дээр мань хүн намайг “Та ер нь дандаа ийм юм ярьдаг. Та нарын үе өөр” гэж байгаад тас шүүмжлэв. Үеийнхэн маань ч намайг тэгж шүүмжилж байгаагүй, миний өмнөөс хэлье гэснээ түс тас хэлдэг байв. Би дотроо зууж, өө сэв хайсаар. Нөгөөх чинь барагтаа алдаа гаргахгүй ээ. Яавал нэг загнах шалтгаан гарах бол гэж бодоод хараад байхад, хувцсаа их цэвэрхэн өмсөнө, шоу цэнгээд оролцохгүй гэр лүүгээ гүйчихнэ, даалгасан ажлыг хариуцлагатай хийчихнэ. Сүүлдээ Бараагийн энэ зан чанаруудыг хүндэлж эхэлсэн” гэжээ.

Мөн тэрээр “Ерөөсөө ганц гэм нь бидний насны зөрүү. Бараатай танилцахаас өмнө би үргэлж ирээдүйгээр амьдарч ирсэн. Тэр өдөр би зүгээр л өнөөдрөөр амьдрахыг хүссэн. Ээж маань хүртэл “Одноо чи юу хийчихвээ, яачих ваа охин минь” гэж гайхахад, ээжийнхээ нүд рүү харж байгаад “Охин нь өнөөдрөөр амьдрахаар шийдлээ. Миний энэ амьдрал хэдэн жилийн настай ч байж магадгүй. Ээжээ, би тавхан жил, үгүй юмаа гэхэд гуравхан жил өнөөдрөөр амьдарсан ч яах уу” гэж шийдэмгий хэлж байсныгаа мартдаггүй. Эргэн тойрны найз нөхөд маань хүртэл намайг ятгаж “Дэндүү тэнэг юм хийлээ, нэг л өдөр орхиод явна” гэж байв. Би өнөөдрийн амьдралдаа гомдохгүй. Надад тийм их кайф, аз жаргал, үзээгүй тэр их дутууг дүүргэсэн юм чинь. Дараагийн үр дагаварыг даах сэтгэлийн тэнхээ надад байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.