“Ганган цагаан”, “Мamacita”, “Далдад”, “Seen”, “Могжоохон хүү” зэрэг олон уран бүтээлээр нь монголчууд тэр тусмаа залуус сайн мэдэх “Gangbay” хамтлаг тарж буйгаа саяхан л илэрхийлж байсан.
Д.Ганбат цахим хуудсандаа “Хэн чинь ч юу ч гэж хэлсэн би шийдсэндээ л зүтгэнэ. “Gangbay” тарсан” гэж байсан бол.
С.Баянмөнх “Над руу сонин юм бичиж орж ирж яах юм бэ, залуус аа. Сүртэй юм биш шүү дээ. Тус тусдаа хийх юмаа хийгээд л явна” гэж байсан.Тэгвэл Gangbay хамтлаг эргэн ирж буйгаа мэдэгдлээ.
Инстаграм хуудаснаа эргэн нийлж байгаагаа дамжуулж Gangbay come back is real mof…. гэж мэдэгдэв.