Санаандгүй учирсан дурлал,” “Эрхэмсэг”, “Зүгээр л инээмсэглэ”, “Сэтгэлийн зурвас”, “Бусдын дурласан зүрх”, “Санаж явах ээжий” зэрэг уран бүтээлээрээ бүсгүйчүүдийг байлдан дагуулж буй МУСТА дуучин Энхболдын Чулуунчимэг билээ.
Түүний ар талыг бат даадаг хүн бол ээж юм.
Тэрээр ээжийнхээ талаар нэгэн хэвлэлд “Миний ээж сувилагч мэргэжилтэй. Гадаад төрх, зан төлөв гээд бүх зүйл нь надаас тэс өөр. Би аавыгаа их дуурайсан юм шиг байгаа юм /инээв/.
Ээж минь төрөхөөс эхлээд өдийг хүртэл миний бүхий л ар талыг бат авч явдаг, дэргэд минь үргэлж хамт байдаг. Өөрийнхөө дүүг гаргаад өгчихсөн юм шиг л ээждээ үүрэг хариуцлага үүрүүлээд явдаг. Ээжээрээ маш их бахархдаг. Надад үргэлж зөв байх, зөөлөн сэтгэлтэй байх, аливаа зүйлд хүлээцтэй хандахыг ээж маань надад хэлдэг, зөвлөдөг. Тэр болгоноос нь үлгэр жишээ авдаг даа” гэжээ.
Хайртай ээжийнхээ үргэлжлэл болсон дуучин бүсгүйн зургаас сонирхье.