Монголдоо шилдэгт тооцогддог эмэгтэй хамтлаг бол “Киви” юм. Гурван бүсгүйгээс бүрдэх энэ хамтлагийн “зөөлөн бор” гэгддэг Ц.Намуунаа “One moment” цомгоо гаргаснаас хойш урлагаас түр хөндийрөөд буй. Энэ хугацаанд тэрээр гэр бүл зохиож, бяцхан хүүхэдтэй болсон.
Айл гэрийн эзэгтэйн үүргийг давуулан биелүүлдэг “сайн эхнэр” гэх тодотголыг найзуудаасаа хүртдэг тэрээр гоо сайхныхаа нууцыг сошиал найзууддаа дэлгэдэг. Тэрээр төрлөхийн буржгар үсээ Coconut oil-ийн тосоор арчилдаг гэнэ. Үснийхээ тухай “Миний үс төрлөхийн угаагаад хатаагаад л буржгар. Харин индүүгээр шулуун болгож, том том ороолт хийлгэдэг.
Багадаа үсэндээ их дургүй байлаа. Арчлахад хэцүү буржгар болохоор байнга боодог байсан. Одоо бол хамгийн дуртай” гэжээ.
Дуучин бүсгүйн хувьд Африк тивийн баруун эрэгт орших Габон улсын эрлийз. Түүний төрсөн аав тус улсад чамлахааргүй хөрөнгөлөг бизнесмэн хийдэг.
Дуучин Ц.Намууны ээж У.Цолмон Ростовт сурч байхдаа охиныхоо эцэгтэй танилцаж улмаар гэр бүл болохыг хүссэн ч Намуунаагийн аавыг Монголд иргэншихийг ЗХУ дахь элчин сайдын яам хүлээн зөвшөөрөөгүй. Улмаарс залуу хосууд хоёр тийш болж, ээж нь охиноо өөр дээрээ авч өсгөжээ. Б.Намуунаагийн ээж хэлний сургуулиа дүүргээд чамгүй олон жил харь оронд ажиллаж амьдарсан гэдэг. Харин эх орондоо ирээд Улсын дуурийн театрын урдаа барьдаг гоцлол дуучдын нэг МУГЖ М.Болдтой гэрлэсэн билээ.