Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн асуудлаас болж, суулт зарлаж улмаар хэвлэлээр баахан “баалуулсан” Н.Алтанхуяг гишүүн том охиндоо төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, сэтгэлийн үгээ охиндоо хаяглажээ.
Тэрээр “Намайг аав болгож, өөрөө 4 хүүхдийн ээж болсон хайртай охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе” гэжээ.
Эрхэм гишүүний хувьд хоёр удаа амьдрал зохиосон, урьд хойд эхнэрийн нийлсэн найман хүүхэдтэй. Ерөнхий сайд байхдаа дунд охин Саранзаяа болон хүргэн Дэнзэн нараасаа болж “баалуулж”, Ерөнхий сайдаасаа бууж байв.
Түүний одоогийн эхнэр Э.Сэлэнгийн хувьд нэгэн цагт Н.Алтанхуягийн нарийн бичгээр ажиллаж явсан түүхтэй. Харин түүнээс хойш нарийн бичиг нь биш гэргий нь болж өнөөдрийг хүртэл амьдралыг нь түшилцэж ирсэн юм.
Тэдний дундаас гарсан бага охиныг Оюулаа гэдэг. Олон насаар дүү залуу эхнэр нь түүнд таван хүүхэд төрүүлж өгсөн юм. Анхны эхнэртэйгээ оюутны байрнаас амьдралаа эхлүүлсэн ч тэд гурван хүүхэдтэй болоод амьдралаа тусгаарласан байдаг.