Салбартаа манлайлж яваа найруулагч жүжигчин Б.Тамир, болон жүжигчин Б.Одончимэг нарыг танихгүй хүн байхгүй билээ.
Ур чадвараараа аль хэдийнээ олон нийтэд үнэлэгдсэн тэднийг үеэлүүд гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Б.Одончимэгийн хувьд Тамирын анхны бүтээл болох “Аз жаргалын шок” кинонд гол дүр бүтээж олонд танигдсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр үүнээс хойш Фантастик продакшны бүтээлүүдэд нэлээдгүй хэд тоглоод авсан.
Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа хоёрын хүү Б.Тамир удмаа даган жүжигчин болж, өдгөө “Фантастик”-ыг зангидаж яваа. Хувийн уран бүтээлээ хийхээс өмнө тэрээр ээжийнхээ насаараа ажилласан УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байсан. Харин Одончимэг одоог хүртэл тус театрын уран бүтээлч хэвээрээ.
Хэн хэнийх нь цусанд МУГЖ У.Осор гуайн ген бий. Тэдний удмаас хэд хэдэн жүжигчин, балетчин төрсөн. Үеэл жүжигчид болох хоорондоо дотно, нэгийнхээ хийсэн кинонд оролцон тоглодог сайн хамтрагчид.