Жүжиглэх авьяас, хувийн амьдралаараа ч олонд хүндлэгдээд байгаа хүн бол “Фантастик” продакшны жүжигчин, МУСТА Ж.Алтаншагай.
Тэгвэл тэрээр оюутан байхдаа буюу 2006 оны үед тухайн үеийн super star “Гала” хамтлагийн дуучин Анугийн бие хамгаалаг ч явсан гэнэ шүү. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үедээ дурьджээ.
Тус хамтлагийн арын албанд 50 гаруй залуус ажилладаг байсан бөгөөд тэдний дунд одоогийн Фантастик продакшны жүжигчин Б.Тамир, М.Баярбат, О.Алдар, “Эмоци”-ийн Тэмка нар ард нь бүжиглэдэг байсан гэнэ шүү.
Тухайн үед тэд “Boom town” хамтлагийн гишүүд байсан гэнэ. Харин жүжигчин Ж.Алтаншагай бие хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байжээ.
Өдгөө Фантастик прадокшн нь “37 дугаар точка”, “Маш нууц”, “Байтаг Богд”, “Зүрхний хилэн”, “Миний ах атаман”, “Том толгойтын романс”, “37-р точка” зэрэг чанартай уран бүтээлийг үзэгчдэд хүргээд буй.