Амьд хөгжмийн “Something’ brewing” хамтлагийн дуучин залууг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү гэдгийг мэдэх хүн тун ховор. Хамтлагийнхаа уран бүтээлийг туурвиж, хааяахан арга хэмжээнд ч дуулж, хамгаалагчгүй явдаг гээд л бод.
Ер нь дүрийг үзүүлж, сүрийг бадраадаггүй, үнэтэй брэндээр гоёдоггүй Ерөнхийлөгчийн хүүг таних хэцүү. Тэрээр М.Номин гэх энгийн даруухан бүсгүйтэй 3 жил үерхэсэн бөгөөд хамтын амьдралаа эхлүүлээд хоёр жилийн нүүр үзэж байна. Хэн хэнийгээ таних хугацаагаа ардаа үлдээсэн тэд тун удахгүй нижгэр хурим хийхээр төлөвлөж буй ч короновирус болон аавынхаа нэр хүндээс болж хойшлуулаад байгаа гэсэн.
Монгол HD телевизийн “Ододтой бүжиглэе” шоуны тайзнаа хамгийн сүүлд гарсан Б.Хүлэгтийг үзэгчид Ерөнхийлөгчийн хүү гэдгийг огт анзаараагүй.
Б.Хүлэгтийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний албан ёсны эхнэр Ц.Энхтуяа нарын дундаас төрсөн ганц хүү ажээ. Тэрээр Канад улсад граффит артистаар суралцсан бөгөөд өөрийн гэсэн урлантай.
Тэр ихэнхдээ хөрөг зураг зурдаг ажээ. Мөн гэрэл зураг сонирхдог бөгөөд “Нарантуул” зах, Улаан чулуутын хогийн цэг гээд хаа сайгүй явж, зураг авдаг гэнэ лээ.