Монголын Улсын Ерөнхийлөгч маргааш төрийн дээд цол, одон медаль гардуулна. Энэ үеэр Монголын тайз, дэлгэцийн шилдэг жүжигчдийн нэг СТА А.Цэгмэд Монгол Улсын Гавъяат жүжигчин цолоор энгэрээ мялаахаар болжээ.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан А.Цэгмэд “Өндөр ээж” “Их замын тоос”, “Мартагдсан дууль”, “Ану хатан”, Улаан дөрвөлжин”, “Ларьдма”, “Тайга”, “Ар хударга” “Хүдэн” зэрэг хуучны болон орчин цагийн хэдэн зуун монгол кинонд чимэг болсон дүрүүдийг бүтээсэн билээ. Мөн “Netflix”-ийн бүтээл “Марка Поло” кинонд эх орноо төлөөлөн оролцсон, “Academy awards” наадмын туслах эмэгтэй дүрийн шагнал хүртэж байсан. Сүүлийн хэдэн жилд гадаадад амьдарч байсан тэрээр хүүхэд залуучуудын театрын тайзнаа залуу насаа мөнхөлсөн.
Өдгөө 70 нас хүрсэн ч цовоо цолгин төрх, дэврүүн сэтгэлээ гээгээгүй яваа нэгэн.