“NTV” телевизийн “Эргэдэг гал тогоо” шоуны шүүгчээр ажиллаж байгаа Таки буюу Г.Өлзийбатыг “аашны набор” хэмээн тус нэвтрүүлгийн хөтлөгч Алтаншагай цоллосон.
Түүнийг өмнө нь “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийн үзэгчид “хамгийн ааштай тогооч”-оор нэрлэгдэж байсан билээ. “Эргэдэг гал тогоо” шинэ шоу гарч эхэлсэн цаг минутаас эхлээд Таки тогоочийн муухай аашны талаар үзэгчдийн сэтгэгдлээ илэрхийлж байв. Тэд “Монголдоо төдийгүй гадны орнуудын тансаг ресторануудад уригдан зоог бэлтгэдэг Таки, яагаад тийм хэгжүүн, ууртай байдаг юм бол” гэх асуулт ихээхэн хөвөрсөн. Энэ асуултад тэрээр сурсан сургууль, заасан багш нарынх нь өв, харизм гэж хариулсан удаатай. Ер нь мэргэжлийн гал тогоонд асар өндөр сахилга бат, хариуцлага оршин байж гэмээ нь дээд зэрэглэлийн ховорхон зоогууд төрөн гардаг гэнэ.Ийм сахилга батыг бий болгохын тулд ахлах тогооч асар их стресстэн уурлаж бухимддаг. Энэ байдлаа нуулгүйгээр өөрөөрөө байх нь амар байдаг хэмээн Таки тогооч хариулсан байна.
Түүний энэхүү харимзыг таалсан “хөвсгөр”-үүд Таки тогоочоос тураах хоолны цэс гаргахыг санал болгох болсон байна. Тиймээс тогооч эр өөрийн гэсэн зөв хоололтын жорын хоолнуудаа борлуулж эхэлжээ. Гэхдээ энэ хоолыг хүссэн хүн бүр идэхгүй. Ааштай тогоочийн үгэнд яг цав орж, үг даах чадвартай, жингээ хасах хүсэлтэй цөөн хүнд хүргэлтээр хүргэж өгдөг аж. Мэдээж өөрөө хүргэлтэд явахгүй, тусгай хүргэлтийн хүмүүстэй. “Сурсан юмыг сураар боож болдоггүй” гэдэгчлэн өөрийнх нь хоолыг аваад жин хасахгүй байгаа хүмүүсийг тачигнаад, тачигнаад явчихдаг гэсэн шүү.
Таки тогоочийн хувьд өөрөө биеийн галбир, жиндээ ихээхэн анхаардаг. Ажлынхаа чөлөөт заваар фитнес, бодибилденгийн заалыг хашраадаг.