Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа залуу насаа мөнхөлж, бяцхан үзэгчдийн алаг ташилт дунд “дүүлж” байсан цагаас өнөөдрийг хүртэл 60 гаруй жил урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн А.Цэгмэд гуайн хөдөлмөрийг үнэлж, өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа.
“Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртэж, шагнал гардуулах ёслолын үеэр Марка Поло кинонд тоглох болсон тухайгаа дуулгаж, монголчуудын сонор, сэтгэлийн баясгаж байсан ахмад жүжигчин бол А.Цэгмэд юм.