“Mongolia next top model“ нэвтрүүлэгт оролцож олонд танигдсан модель Э.Оюунбилэг тус нэвтрүүлгийн үеэр гэр хороололд амьдардаг гэдгээ нуулгүй хэлснээр олноос эерэг үнэлгээг авсан.
Тэрээр зурагчин Б.Очхүү буюу “Piaa Photograph“-аар олон нийтэд танигдсан залуутай гэр бүл болж, өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн. Тэгвэл тэд өчигдөр буюу Бурхан багшийн их дүйчин өдрөөр шинэ байранд орохоор болсноо зарлав.
Модель бүсгүйн хувьд магнайгаа хагартал баярлаж байгаагаа илэрхийлээд, нөхөртөө хандаж “Ээ бурхан минь, ингээд л айл гэр болж гал голомттой боллоо гэж…Энэ хүнээр бүр бахархахгүй байхын арга алга” хэмээн бичжээ.