Ододтой бүжиглэе шоугаараа урт удаан хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн урлагтаа буцан ирж байгаагаа дуучин Ану зарласан.
15 жилийн тэртээ “Гала” хамтлагаараа хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан тэрээр нэг хэсэг соло уран бүтээл хийсэн. Тэгвэл тэрээр шинэ уран бүтээлдээ хуримын хэсгийг тоглох гэж байгаа аж. Тэрээр шинэ ажилдаа “шинэ хос”-той болсноо цахим хуудаснаа нийтлэжээ.
Түүний хувьд үе тэнгийн Түвшинбаяр гэдэг царайлаг, нуруулаг, даруухан бизнесмэн залуутай гэр бүл болсон. Дундаасаа таван охин төрүүлсэн тэднийг энэ цагийн сайхан хосууд хэмээн нэрлэдэг. Дуучин бүсгүйнхээ шинэ уран бүтээлд амжилт хүсэе.