“Авьяаслаг монголчууд” шоунд дөрөвхөн настайдаа оролцохдоо “Бөдөн шувуу чоно” хоёрыг уншаад хэрхэн шуугиулж, олны хайрыг татсан Энжи буюу Эрдэнэцэцэг охин ийм том болжээ.
Өдгөө дунд сургуулийн сурагч болсон тэрээр зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд хөдөлмөрлөж эхэлсэн байна.
“Манай дүү насгүй, өлгийтэй” гээд үзэгчдээр өхөөрдүүлж байсан Энжи өнөөдөр цөөнгүй кинонд тоглон, дуу гаргаж, ирээдүйд жүжигчин болох мөрөөдлөөрөө жигүүрлэж явна.
Есөн настай мөртлөө ямар мундаг хөдөлмөрч, уран бүтээлч сэтгэлгээтэй, төлөвшилтэйг нь гаргасан уран бүтээлүүдээс нь бэлхнээ харж болно. СТА Э.Чулуучимэгийн хүсэлтээр дуулсан “Зүгээр л инээмсэглэ” дуу нь 12 сая 900 мянга, “BOOM BOOM” нь 15 сая 600 мянган, “Crush” дуу нь 4 сая 900 мянга хандалт аваад байгаа гээд бод доо. Өдий насны хүүхдэд супер амжилт.