Мэргэжлийн боксын шилдэг тамирчдын эгнээнд шилжсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт нь АНУ -д амьдарч бэлтгэлт сургуулилтаа хийдэг.
Энэ сарын 29-нд төлөвлөж байсан тулаан нь цуцлагдсан тэрээр урьд шөнө эх орондоо иржээ. Түүнийг найз охин Энэрэл нь тоссон бөгөөд найз залуугаа ирэхийг хүлээгээд шинэ жилийн модоо ч хураагаагүй зуны сарыг гаргажээ. Түүний найз охин Энэрэл дунд сургуулийн сурагч байхаасаа кино, клипэнд дүрээ мөнхөлсөн инстграм од бүсгүй юм.
Ташрамд дуулгахад, Н.Төгсцогтын тулаан ирэх долдугаар сар хүртэл хойшлосон тул боксчин залуу түр хугацаагаар ирээд байна
.