“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч “Эмоци” хамтлагийн жүжигчин Жерри буюу Бадамжав өөрийн хамтрагч Б.Алтанхөлөгт “Том ах” хоч өгчээ. Шоуны эхэнд түүний жинхэнэ нэрийг мэддэггүй байсан үзэгчид өдгөө Бадамжав гэдэг жүжигчинг танидаг болсон.
Түүнийг “Шар айраг”-ын Ганхүү ах нь “Жерри дүү” хэмээн балиашигладаг бол +17-ын Цогтоо “эксийг минь дэмжээрэй” хэмээн уриалдаг.
Хүмүүсийн хайр эгдүүг хүргэсэн Жерри өмнө нь дөрвөн удаа бүжгийн аварга болж байсан арвин туршлагатай жүжигчин. Харин түүний хамтрагч Б.Алтанхөлөг О.Саранхүү шүүгчдийн үүсгэн байгуулсан “Moon dance” хамтлагийн ахлагч гэж байгаа.