Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    “Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

    07/11/2026

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

    07/11/2026

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Унаган хайр”-ын Б.Нармандах МУГЖ болно
Папарацци

“Унаган хайр”-ын Б.Нармандах МУГЖ болно

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/27/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Унаган хайр”-ын Б.Нармандахыг танихгүй хүн үгүй. Тэрбээр урлагийн тайзнаа 36 жил тасралтгүй ажиллаж, УДЭТ-тай амьдралаа нэгэнт холбосон нэгэн.

Энэ хугацаанд 70 гаруй жүжиг, 30 гаруй киноны уран бүтээлд туслах болон гол дүрийг бүтээж, Монголын тайз дэлгэцийн түүхэнд өөрийн гэсэн тодоос тод мөрийг үлдээж явна.

Харин тэрбээр маргааш төрдөө үнсүүлж, МУГЖ гэх эрхэм цолыг хүртэхээр болжээ. Ажил амьдралынхаа гарааг “Армийн театр”-аас эхэлсэн бөгөөд өнөөдөр ч урлагийн алтан тайзнаа нар болон мандсаар явна. Оюутны ширээнээс дөнгөж өндийсөн даруйдаа үеийн хэдэн нөхдийн хамт “Армийн театр”-ыг байгуулж явсан гайхам түүх түүнийх. У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийн Монтекийн хатан, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”-ийн Цэцэр хатан, “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Төгсөө, К.Маньегийн “Нүцгэн дурлал”-ын Карлье, В.Красногоровын “Диваажингийн хаалга”-ын ядуу эмэгтэй, “Парисын дарь эх” жүжгийн Гудуль, Хятадын нэрт зохиолч Цой Юугийн “Аянгын бороо” жүжгийн Фань-И, А.Колодягийн “Ижил хүйстэн” жүжгийн Лариса, Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийн Должин тэргүүтэй дүрүүдийг тайзнаа амилуулсан нь урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан байдаг.


Б.Нармандах гэх авьяаслаг уран бүтээлч Монголын урлагийн салбарт 1980 оны сүүл, 1990 оны эхээр хүч түрэн орж ирж, дууны болоод, тайз дэлгэцийн даацтай уран бүтээлүүдээр од болон гялалзаж явсан өдгөө ч гялалзсаар л байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.