“Ододтой бүжиглэе” шоугаар урлагтаа эргэн ирж буйгаа зарласан дуучин Ану буюу Уранхолбоо охидоо хамтрагчдаа шавь оруулжээ.
Түүний бүжгийн хамтрагч Б.Содмягмар латин америк бүжгийн аварга гэж байгаа. Тэрээр үзэсгэлэнт эхнэр Ариукагынхаа хамтаар “Хүүхэд багачуудын бүжгийн өргөө”-г байгуулан хүүхдүүдэд бүжгийн гайхамшгийг багаас нь мэдрүүлэх, гоо зүйн мэдлэгтэй болгох зорилготой хичээл зааж эхэлжээ.
Түүний анхны шавь нарын төлөөлөл нь дуучин Ч.Анугийн охид гэнэ. Охидууд ээжийнхээ бүжгийн хамтрагчид шавь орохоос гадна чанартай тоглоомын хамгийн том дэлгүүр болох “Break house”-ын нүүр царай болжээ.
Ташрамд дуулгахад, Анугийн хамтрагч Б.Содмягмар, саяхан МУГЖ цол хүртсэн Д.Ганцэцэгийн хамтран бүжиглэгч Ч.Анхбаяр хоёр цэцэрлэгээсээ нөхөрлөсөн, багийн найзууд гэнэ лээ.