Зөвлөн туслах үйлчилгээ, түр журмын хэрэгжилт:
Орон нутгийн хэмжээнд 166 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, түр журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Шалгалтаар 366 зөрчил илрүүлэн 60.3 хувийг нь газар дээр нь арилгуулж, 17 объектод зөвлөмж хүргүүлэв. Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийгээгүй зөрчил нийтлэг илэрчээ.
Нийслэлийн хэмжээнд 886 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн шалгалтад хамрагдаж, 69 зөрчлийг илрүүлэн 42.1 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Шалгалтаар үйлчлүүлэгчдийн дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг шалган нэвтрүүлэх ажилтан томилоогүй, биеийн халууныг хэмжээгүй, хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй, бөөгнөрөл үүсгэсэн зөрчил илэрсэн байна.
Вакцинжуулалт:
Орон нутгийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд вакцины хорогдолгүй, тээвэрлэлт, хадгалалттай холбоотой зөрчил илрээгүй байна. Тавдугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг 16 000 хүн/тун, Говьсүмбэр аймаг 5600 хүн/тун, Ховд аймаг 11 600 хүн/тун вакцин татан авсан бөгөөд орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтаар хүйтэн хэлхээний горим алдагдаагүй, зөрчилгүй байна.
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 15 цэгт хяналт шалгалт хийхэд зөрчил илрээгүй, ДДУХ болон вакцины устгал бүртгэгдээгүй байна.
Aюултай хог хаягдал:
Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд 05.27-ны өдөр 187 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 30 тусгаарлан ажиглах байр, 18 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 42 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 277 цэгээс 9446,9 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 9244,4 кг хогийг устгасанаас 6561,2 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2683,2 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 16 тээврийн хэрэгсэл, 57 хүн ажиллажээ.
Халдваргүйжүүлэлт:
Улсын хэмжээнд нийт 199 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 89.099 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 54 объектын 23.974 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.
Хилийн хяналт шалгалт:
Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 05.27-ны өдөр улсын хилээр орсон 1002 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 1465 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Мөн улсын хилээр гарсан 869 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 1051 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй.
Сүхбаатар боомтоор нэвтэрсэн нийт 310 чингэлэг, Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 373 чингэлэг, вагонд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэн, хяналт тавьж ажиллав.
Лабораторийн мэдээлэл
2021.05.27-ны өдөр улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 254 дээж шинжилгээнд ирж, 176 дээжийн хариу гарсан бөгөөд орчны усны шинжилгээний 14, арчдасны шинжилгээний 1, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2 дээж шаардлага хангаагүй байна.