Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал олон мянган залуус ажлын байртай болно
Мэдээ

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал олон мянган залуус ажлын байртай болно

coolBy cool05/26/2021Updated:05/30/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал олон мянган залуус ажлын байртай болно

МАН-аас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд  Баян-Өлгийчүүдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Алтай Таванбогдынхоо  оргил шигээ халуун дотно ард түмэн  хэмээн тодорхойлов.Түүнчлэн тэрбээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд  өмнө нь хийж байгаагүй хамгийн том бүтээн байгуулалтын ажлыг хийсэн гэдгийг онцолсон бөгөөд  нэр дэвшигч У.Хүрэлсүхийг  Ерөнхий сайдын ажлыг хүлээн  авахад  нийслэл хотын агаарын бохирдол, гурван ээлжийн сургууль, цэцэрлэгийн сугалаа, Төв цэвэрлэх байгууламж гэсэн гурван асуудал тулгамдсан байжээ.  Харин Засгийн газрын оновчтой бодлогын үр дүнд нийслэл хотод өнөөдөр гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болжээ. Энэ дөрвөн жилийн хугацаанд улсын хэмжээнд 283 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаас Баян-Өлгий аймагт  найман цэцэрлэг, 174 сургууль, 104 эмнэлгийг ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн  бүтэн 20 жилийн турш агаарын бохирдлыг бууруулна гэж 800 тэрбум төгрөг зарцуулсан утааг  хоёр  жилийн дотор 50 хувиар бууруулсан. Иргэд сонгогчдод энэ төрлийн мэдээлэл өгсний дараа нэр дэвшигч У.Хүрэлсүх “Төрийн  албанд зориг, сэтгэл чухал юм байна. Хийж бүтээе гэвэл ямар ч ажлыг хийж болдог юм байна гэдгийг бид энэ хугацаанд мэдлээ”  хэмээн тодотгов.

Үргэлжлүүлэн тэрбээр  “Баялагтаа эзэн Монгол” гэсэн уриа дэвшүүлж, сонгуульд оролцож байгаа бөгөөд  Асгатын мөнгөний орд, “Эрдэнэт” үйлдвэр алдагдсан байсныг буцааж авснаа хэллээ.   Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 оны нэгдүгээр сард “Рио Тинто” компанийн захиралтай   уулзаж,  “Оюутолгой”, “Дубайн гэрээ”-г Монголд ямар ч үр өгөөжгүй   болсныг хэлж, гэрээг цуцалж шинэчлэхээр болсноо  дуулгалаа. Хууль бусаар алдагдсан орд газруудаа төрийн мэдэлд авч, Монголын ард түмэн  байгалийн баялгаасаа хүртэх их ажлын салхийг эхлүүлсэн  нэр дэвшигч У.Хүрэлсүхэд Өлгийн ард түмэн талархаж байгаагаа илэрхийллээ. Баян-Өлгийн аймгийн Ногоон-Нуур сумын нутагт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн стратегийн орд газар Асгатын мөнгөний орд газар бий. Уг орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулбал олон мянган залуучууд ажлын байртай болохыг ч нутгийн иргэд хэлж байв. Аймгийн төвөөсөө 350 км-ийн зайд орших Булган сумаас залуу үеийн төлөөлөл МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн уулзалтад биечлэн оролцохоор зорин иржээ.  Тэд  хий  хоосныг ярьдаггүй хийсэн ажил, хэлэх үгтэй хүн  учраас  дэмжиж байгаагаа илэрхийлж байв. 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.