Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Ододтой бүжиглэе” шоуны ШӨВГИЙН 4-ТЭЙ ТАНИЛЦ
Папарацци

“Ододтой бүжиглэе” шоуны ШӨВГИЙН 4-ТЭЙ ТАНИЛЦ

Эрхэм админBy Эрхэм админ05/31/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол HD телевиз дэлхийн томоохон шоунуудыг Монголдоо нэвтрүүлэн олонд түгээдгээрээ олны талархлыг хүлээдэг билээ. Тэгвэл өнгөрсөн хоёр сарын туршид дэлхийн томоохон шоу нэвтрүүлэг болох “Dancing with the stars” буюу “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг ням гариг бүрд дуулиан шуугиантайхан үзэгчдийг телевизийн өмнө уясан.


Нэвтрүүлэгт анх 14 оролцогч бүжиглэсэн бол өдгөө үзэгчдийн хайр хүндэтгэл, талархал, гоо зүйн мэдрэмжийг өөрсдөөрөө төлөөлүүлж буй шилдэг дөрвөн оролцогч тунаж үлдээд байна. Эдгээр оролцогчдоос хэн нь тус шоуны ялагч болохыг үзэгч таны сонголт шийдэх юм.

Рэппэр Н.Цэцэнбилэг

Рэппэр Н.Цэцэнбилэг нь 2004 онд Vanquish хамтлагийг үүсгэн байгуулсан бөгөөд өөрийн бие даасан “Нийслэл хүү”, “Халзан толгой Хоёр соёо”, “220” зэрэг соло цомгуудаа гаргаж, мөн дуу хөгжмөөс гадна кино урлагт хүч сорин “Хоёр гүүрний цаана” киноны гол дүр, “Гацуурхан” киноны туслах дүрийг бүтээсэн хөдөлмөрч чадварлаг залуу уран бүтээлч юм. Түүний хамтрагч Б.Золжаргал нь СУИС-ийн бүжгийн багш, бүжгийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд Латин, Стандарт, Монгол бүжгийн төрлөөр 10 жил хичээллэж буй туршлагатай чадварлаг залуу уран бүтээлч юм.

“Андра академи”-ийн багш, гэрээт модель, жүжигчин Ц.Аззаяа.

“Мисс Монголиа-2015” наадмын “Тэргүүн титмийн эзэн”, “Miss Asia” 2018 оны тэргүүн мисс. “Рекет” киноны гол дүрд тоглосноор олонд танигдсан залуу уран бүтээлч. Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Н.Отгонжаргал нь 5 жил бүжгийн спортоор хичээллэж байгаа, Спортын багш дасгалжуулагч, Moon Dance энтертайнментийн багш дасгалжуулагч, Олон улсын бүжгийн тэмцээнд маш амжилттай оролцдог чадварлаг бүжигчин юм.

“Эмоци” продакшны залуу жүжигчин Бадамжав.

Алдар & Жерри олон ангит хөгжилтэй контентоороо илүү олон хүнд танигдаж, “Түцний охин”, “Рекет” “One nigh” “Улаанбаатар би чамд хайртай” кинонуудад тоглосон адтай оролцогч Т.Бадамжав. Түүний бүжгийн хамтрагч Б.Алтанхөлөг нь 20 жил бүжгийн спортоор хичээллэж буй, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, Moon dance entertainment-н бүжигчин, залуухан эрч хүчтэй бүжигчин юм.

“Ангууч” нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр.

Тэр Монголын томоохон загварын шоунд оролцдог бөгөөд Тайланд улсын Бангкок хотод зохиогдсон ‘Manhunt International 2017’ загварын тэмцээнд оролцож, шилдэг 16 оролцогчдын нэгээр шалгарч, ‘Mister Sunshine Smile’ шагналын эзэн болсон. 2016 онд “Сайн уу, амьдрал минь”, 2019 онд арван ангитай “Анагаахын алдартнууд” кинонд тус тус тоглосон нь чамгүй жүжиглэх авьяастайг харж болно. Мөн “Юнител”, “Гоё”, Монгол дахь “Calvin Klein” зэрэг брэндүүдийн нүүр царай болж байв. Түүний бүжгийн хамтрагч Б.Халиун нь “Moon dance” хамтлагийн бүжигчин, “Royal dance” клубийн багш. Тэрээр бүжгийн ОУХМ цолтой. Б.Халиун нөхрийн хамт өнгөрсөн жил “Dance chance” буюу “Бүжгийн боломж” төслийг санаачлан удирдаж, халимаг, хотон, буриад бүжгийн чалленжийг цахим орчинд давалгаалуулсан юм. Тэдний давалгаанд олон хүн нэгдэж, бүжиглэсэн билээ.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.