Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    “Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

    07/11/2026

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

    07/11/2026

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Эрүүгийн хэргийн яллагдагчид ИНЕГ-ыг толгойлсоор байна!
Мэдээ

Эрүүгийн хэргийн яллагдагчид ИНЕГ-ыг толгойлсоор байна!

coolНийтэлсэн: cool05/31/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрүүгийн хэргийн яллагдагчид ИНЕГ-ыг толгойлсоор байна!

Ажилчнаа яргалдаг ИНЕГ-ын удирдлагуудын цаана асар том МАФИ-ийн сүлжээ оршдог ажээ.
МИАТ ТӨХК-ийн Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажлын байран дээр өөрийн харьяалалын ажилчнаа бейсболын цохиураар занчиж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. С.Батсүх нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн МИАТ-д байхдаа хийж байсан ажлаа залгамжлуулж оруулсан үеэл дүү бөгөөд ажилчдаа хэрцгийгээр зодож тамласан үйлдэл нь ганц энэ удаагийнх биш. Хамгийн сүүлд гэхэд бүх нийтийн хөл хорио тогтоосон үе буюу 2020-11-25-ны өдөр С.Батсүх тэргүүтэй удирдлагууд нь Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал дахь ажлын өрөөндөө архидан согтуурч , нисэхийн цагдаагийн алба хаагчдад агсам согтуу тавьж байжээ. Ил гарсан нь ажилчнаа зодож буй бичлэг боловч МИАТ, ИНЕГ-ын удирдлагуудтай холбоотой АВЛИГАЛ, АЛБАН ТУШААЛ, ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ-үүд нуугдаж байна.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Б.Алтанцом нар нь Эрүүгийн хэрэгт ЯЛЛАГДАГЧ-аар татагджээ


ХУД-ын ЭХАШШ-ийн 2020 оны нэгэн шийтгэвэрт ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн ЯЛЛАГДАГЧаар татаж, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх болон хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал прокуророос гаргасан болохыг дурджээ.


Иргэний нисэхийн мэргэжлийн ТББ-ууд С.Батсүхийг энэхүү албан тушаалд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн томилуулсан нь хууль, тогтоомж зөрчсөн мөн Л.Бямбасүрэнгийн нэрээр МИАТ компанид даам гарсныг шалгуулахаар АТГ-т өгч байжээ. Гэвч АТГ-ын комиссарууд гомдол гаргагчдыг үгүйсгэн, прокуроруудтай нийлж гэмт үйлдлийг хаацайлсан нь С.Батсүхийг ийм байдалд хүргэсэн гэхэд дэгсдэхгүй юм. Ингээд зогсохгүй С.Батсүхийн гэмт үйлдлийг нисэхийн цагдаагийнхан шалгаж байгаа гэнэ. Гэтэл нисэхийн цагдаагийн хэлтэс нь Л.Бямбасүрэн, С.Батсүх нарын үеэл ах, Тээврийн цагдаагийн албаны дарга Амарсайханы цэргүүд билээ. С.Батсүхийн яргалал, зодуур, дарамтыг амссан МИАТ компанийн ажилчдыг нисэхийн цагдаагийнхан байцаалт авахдаа “чи тэр үедээ гомдоллохгүй яасан юм, гомдолгүй гэж бичлээ” гээд айлгаж байгаа аж. МИАТ компанийн Г.Алтантуяа гэдэг дарга \ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дотнын найз ба эхнэр Халиунаагийн дарга нь аж\ ажилчдаа дуудаад компанийн нэр хүндийг унагахаар байцаалт өгөхгүй байхыг шаардаж, анхааруулжээ.
Тэдний холбогдоод буй авлигал, албан тушаалын хэргээс дурьдвал:
1. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн дэд дарга Б.Алтанцом нар Зам тээвэр хөгжлийн яамны хэлтсийн дарга одоогийн ИНҮТ-ийн дэд дарга С.Мөнхнасанд 10 сая төгрөгийг байгууллагын дотоод журам зөрчин олгосныг АТГ-аас шалгаад авлигал хээл хахууль гэж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэн тэднийг яллагдагчаар татжээ
2. ИНЕГ-аас тендэрт шалгарсан хэмээн ГҮРЭН гэх сургуульд 640 сая төгрөгийг сургалт нэрээр шилжүүлсэн. Энэ хэрэгт ИНЕГ-ны дарга Л.Бямбасүрэн Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нарыг холбогдуулан ЭЦГ-аас 2017 оноос шалгаад эрүүгийн гэмт хэрэг болохыг баримтаар нотолж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасныг НПГ-аас АТГ-т шилжүүлснээс хойш өнөөдрийг болтол шийдвэрлэсэнгүй гэмт хэргийг хаацайлсаар байгаа сурагтай.
3. Токио-Улаанбаатар чиглэлд /КОВИД-19/-ийн тусгай үүргийн нислэг гүйцэтгэсэн Бойнг-767 онгоцны экипажийн дарга А.Энхжаргал / ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн найз/ Япон улсын Нарита олон улсын нисэх буудлаас гурван хайрцаг “CASTER тамхи” буюу 50 блок нийт 150 ширхэг тамхийг МИАТ-ын Токио дахь Төлөөлөгчийн газрын ажилтнуудтай хуйвалдан онгоцны зорчигчийн салонд оруулж Буянт-Ухаад тээвэрлэн авчирсан. Улмаар гааль,хил, хорио цээрийн ямар ч хяналтгүйгээр нисэх буудлаас авч гарсан контр-бандийн шинжтэй хулгайн тээвэрлэлтийг хийжээ
4. ИНЕГ-ын удирдлагууд агаарын навигацийн болон олон улсын нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд шаардагдах төсөв хөрөнгийн захиран зарцуулалтад өөрсдийн ашиг сонирхолоор хандаж иржээ.
ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомын хариуцаж байгаа Хөшигийн хөндийд баригдсан олон улсын нисэх буудал ашиглалтад оруулах ажил 5 дахь жилдээ хойшилж байна. Тухайлбал:Гүйцэтгэгчийн ажлын төлбөрийг урьдчилж олгох 3 тэрбум гаруй төгрөгийн нэхэмжлэлийг ямар ч тэмцэлгүй хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжоо хэрэгжүүлээгүй. ИНЕГ-нь Гүйцэтгэгч компанийг шүүхэд өгсөн нэртэй эвлэрсэн.
Мөн ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомын хариуцаж байгаа “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв ”-ийн барилгын ажил нь 2011 онд эхэлсэн боловч 10 жил болж байхад ашиглалтад орсонгүй. Анхны батлагдсан төсөвт өртөг нь 8,6 тэрбум төгрөг байсан ч ажил хугацаандаа хийгдээгүйгээс нэмж 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган нийт 11,3 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан ч дуусаагүй барилгад бүртгэлтэй хэвээр байна.
5. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нар нь ИНЕГ-ын төсөв хөрөнгийг хууль бусаар , үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулж иржээ. Төрийн өмчийн Бодлого Зохицуулалтын газраас ИНЕГ-ын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 7 тэрбум 67 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн байна. Тендэрийн үйл ажиллагаанаас гэхэд 1,8 тэрбум төгрөгийн зөрчилтэй худалдан авалт илэрсэн байна.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй удирдлагуудын хууль бус бүр мафийн шинжтэй гэмт үйлдлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа бичигдэж, нисэхийн байгууллагын шударга ажилтнууд дарга нартаа хариуцлага тооцохыг шаардсаар ирсэн ч хэн ч хариуцлага тооцолгүй өдий хүрлээ. Маш олон хүний амь нас, эрүүл мэнд, хувь заяатай холбоотой энэ чухал салбарыг Эрүүгийн хэргийн яллагдагчид толгойлсоор байж болох уу?
Ерөнхий сайд ЗТХСайд Л.Халтарт ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь халах үүргийг өгсөн боловч эрхэм сайд түүнээс айсаар өнөөг хүргэж байна.
Төрийн албанд нүүрлэсэн идээ бээр, ялзралыг уг үндсээр нь шахаж цэвэрлэхгүй бол цаашид хорт хавдар болон үсэрхийлж нийтийн эрх ашигт ямар ч аюул занал авчрахыг таашгүй.
Сэтгүүлч Б.Отгон 2021.05.31

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.