М.Чингисхааныг долоо хоног цагдан хорихоор боллоо
Өөрийн нэрээ ЧИнгисхаан болгон өөрчилж, цахимд идэвхтэй байх болсон М.Чингисхааныг долоо хоног саатуулахаар болжээ. Учир нь тэрбээр 2021 оны 02-р сарын 21-ны өдөр буюу бүх нийтийн хөл хориотой үед Сүхбаатарын дүүргийн 9-р хорооноос Сүхбаатарын талбай хүртэл хөдөлгөөнд оролцсон аж. Тэрбээр энэ үеэр зөвшөөрөгдсөн 14 байгууллагын үйл ажиллагаанд хамаараагүй байсан бөгөөд түүний энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг үндэслэн 500 000 төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар болжээ.
Хэдийгээр түүнийг баривчлахгүйгээр 500 000 төгрөгөөр торгох саналыг прокурор гаргасан ч М.Чингисхаан торгох шийтгэлийг төлөх боломжгүй, баривчлах шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал гаргасан байна. Тиймээс шүүх М.Чингисхаанд долоо хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. Мөн түүнийг арван цагийн албадан сургалтад хамруулахаар болжээ.
М.Чингисхааны хувьд давж заалдах эрхтэй ч, давж заалдахгүйгээр цагдан хоригдохоор болж байгаагаа илэрхийлсэн.