Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Олны танил хүүхдүүд
Папарацци

Олны танил хүүхдүүд

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/01/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үеийнхнээсээ авъяас, мэдлэг ур чадвараараа олонд танигдсан хүүхдүүдийг сонирхуулж байна.


Дуучин Энжи


“Авьяаслаг монголчууд” шоунд дөрөвхөн настайдаа оролцохдоо “Бөдөн шувуу чоно” хоёрыг уншаад хэрхэн шуугиулж, олны хайрыг татсан Энжи буюу Эрдэнэцэцэг охин энэ жил 8 настай. “Манай дүү насгүй, өлгийтэй” гээд үзэгчдээр өхөөрдүүлж байсан Энжи өнөөдөр цөөнгүй кинонд тоглон, дуу гаргаж, ирээдүйд жүжигчин болох мөрөөдлөөрөө жигүүрлэж явна.
Есөн настай мөртлөө ямар мундаг хөдөлмөрч, уран бүтээлч сэтгэлгээтэй, төлөвшилтэйг нь гаргасан уран бүтээлүүдээс нь бэлхнээ харж болно.

СТА Э.Чулуучимэгийн хүсэлтээр дуулсан “Зүгээр л инээмсэглэ” дуу нь 12 сая 900 мянга, “BOOM BOOM” нь 15 сая 600 мянган, “Crush” дуу нь 4 сая 900 мянга хандалт аваад байгаа гээд бод доо. Өдий насны хүүхдэд супер амжилт.

“Жүжигчин” Сүүний

СТА Жүжигчин Т.Бархүү, МУГЖ И.Одончимэг нар өөрсдийн гэсэн баяр жаргалтай амьдралыг цогцлоон, ажил дээрээ ч амьдралд ч дөрөө нийлүүлэн харшиж буй.

Тэдний бяцхан охин Сүндари буюу Сүүний сүүлийн үед цахим ертөнцөд өөрийн гэсэн ФЭН-тэй болоод байгаа билээ. Авьяасын уурхай болсон урлагийн гэр бүлийн хүмүүжил, удамшсан авьяас гээд түүнд урлагийн хүн болох маш том чухал өгөгдөл байна хэмээн олон нийт үзэж буй. Аав ээжийн амин эрдэнэ болсон бяцхан охиныг олны танил гэнэ.


“Нийслэлийн шилдэг хүүхэд” Д.Зөөлөнсий
Хэдхэн хоногийн өмнө“Нийслэлийн шилдэг хүүхэд” болсон дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсийг нэрлэе.

Түүнийг танихгүй хүн ховор. Хөгжим бүжгийн коллежийн морин хийлийн ангид суралцдаг түүний талаар аав нь “Өдөржин завгүй байсан аавын үр тэвэр дүүрэн бэлэгтэй энгэр гялтганасан одонтой өргөө гэртээ ирлээ. Аавын хайртай охин үрд минь урам хайрлаж тэвэрсэн “Нийслэлийн гэр бүл , хүүхэд , залуучуудын хөгжлийн газар”-ын хамт олондоо МУСТА Т.Дэлгэрмөрөн дуучин би маш их баярлалаа. Эцэг эх бидний энгэрийн одон болсон алаг үрсийн минь зүрх сэтгэлд дандаа алтран шаргалтах наран лугаа адил гэрэл гэгээ тодрон амьдарч байг ээ хурай хурай хурай” гэжээ.


Ц.Мичидмаа

“Аз жаргал”, “Хайр”, “Бумеранг”, “Би нар” зэрэг 10 орчим кинонд гол, 7-8 кинонд туслах дүр бүтээж, “Хүүхэлдэйн баатрууд гайхамшгийн оронд” жүжгийн гол дүрд тоглосон Ц.Мичидмаа.

Нэгдүгээр сургуульд суралцдаг тэрээр өдгөө өсвөр үеийнхэн дундаа олны танил болжээ. Тэрбээр 2017 онд Гүрж Улсын Батуми хотод зохион байгуулсан “Best princess of the world” уралдаанд амжилттай оролцож, дэлхийн бяцхан миссийн титэм хүртсэн. Энэ тухай эргэн дурсахад “Цэцэрлэгт байхаасаа уран гимнастикаар хичээллэдэг байсан.

Ээж, багш минь намайг “Бяцхан мисс” улсын уралдаанд бэлдүүлж, оролцуулсан. Монголоосоо анх удаа тэр том тэмцээнд оролцож, насны ангилалд “Дэлхийн бяцхан мисс” өргөмжлөл хүртсэндээ баяртай явдаг” гэжээ.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.