Иргэн Ганбаатар Бадамцэцэг цахим хуудаснаа “Эмнэлгийн халдвараас болоод бүтэн байсан эрхтнээсээ салчихсан юм билээ.
Эрт оношлоод өгсөн ч болоосой. Одоо нэгэнт тайруулсанаас хойш олон хүнд гай болоод ч яахав дээ. Гэхдээ хариуцлага чухал юм шүү гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ. Анх шархаа өвчүүлэх хагалгаанд орход ясандаа зүгээр гээд л оруулсан даа. Эмнэлгээс гараад 2 сар гаран халуураад явахдаа халуураад байна гэдгээ олонтоо дуулгасан даанч өөр өөр эмчрүү, өөр өөр эмчилгээ хийлгэж явсаар MRSI маш хурдан газар авсан байдгым даа.
Гэхдээ би дуугай л өнгөрнө уучлана харин надаас өөр олон хүн битгий ингэж хохироосой доо…
Хэдийгээр суумгай ч гэсэн нэг хөлгүй болох үнэхээр харамсалтай л байна. Би уг нь ясны өрөвсөл л гэж бодож байсын. Эмнэлгээс ийм аймшигтай вурис халддаг гэж огт мэдэдгүй байлаа” гэжээ.