Одоогоос 10-аад жилийн өмнө “твиттер”-ын хатан хаан нэрээр цоллуулж явсан ганц бие бүсгүй А.Урангоо өдгөө өөрийн гэсэн томоохон үл хөдлөхийн бизнестэй, сайн ханьтай, хоёр хөөрхөн хүүхдийн ээж болсон.
Монголын анхны 00-ын цаас, нойтон хуурай амны цаасны “Ариун” үйлдвэрийн эзний ганц охин тэрээр АНУ-д боловсрол эзэмшсэн, бизнесийн хувьд бие даасан эмэгтэй. Түүний ээж өчигдөр төрд үнэлүүлж “Алтангадас” одонгоор энгэрээ цоолуулсан учраас эрхэм бүсгүй гэр бүлийн хүрээнд цомхон баяр хийжээ. Дээд зэрэглэлийн тансаг рестороны VIP заалыг тэр чигт нь хөлслөн авч, хайртай өвөө эмээ, ээж, эгч дүү нарынхаа хамт Эх үрсийн баяраа тэмдэглэсэн байна.
Ташрамд дуулгахад, түүний өвөө эмээ өнгөрсөн өвөл монголын томоохон үйлдвэрлэгч “Говь” компанийн бүтээгдэхүүний нүүр царай болж байсан. Харин ээж нь өнөөг хүртэл дахин гэр бүл зохиогоогүй, бага хүүтэйгээ цуг амьдардаг гэнэ лээ. “Ариун” компанийг удирддаг энэ хатагтай охиныхоо бизнесийн ментор төдийгүй, сайн найз гэсэн шүү. А.Урангоогын нөхрийн хувьд мөн л өөрийн гэсэн шаггүй бизнестэй, гэр бүлсэг залуу.
Гэр бүлд нь эрүүл энх, сайхан бүхнийг ерөөе.