Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Херо” энтертаймэнтийн найруулагч Б.Баатарын дүү гэдгийг мэдэхгүй хүн үгүй.
Дүүгээ улс төрд орсон цагаас нь эхлэн дэмжсэн тэрээр хүүхдүүдэд зориулж Засгийн газраас гаргасан шийдвэрийг хоёр гараа өргөн дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа илэрхийлсэн байна.
Засгийн газрын шийдвэрт “Паркийг зориулалтын бусаар ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлана. Төрөх эмнэлгүүдэд засвар хийнэ. Найрамдал зусланг засварлаж, газар олголтыг зогсооно. Хүүхдийн театр байгуулна. Хүүхдийн зориулалтын байгууламжийг зориулалтын дагуу ашиглана. Бамбарууш кафег сэргээнэ” гэжээ.