Дуу хоолой, өвөрмөц стилээрээ ялгардаг дуучин бол Б.Маралжингоо. Тэрээр 14-хөн настайгаасаа олны анхааралд өртөж, улмаар зарим хүмүүст бүдүүн тарган хэмээн адлуулж байв.
Аавын амин хайртай охин тэрээр гурван жилийн дотор эрчимтэй жин хаяж өнөөгийн дүр төрхөө олж авсан.
Гэхдээ түүний бумбагар хацар, буржгар үс хоёр яг хэвээрээ үлджээ.
Тэрээр багийнхаа зургийг нийтэлж, “Миний хацар, миний буржгар үс хоёр төрлөхийнх, үүрдийнх” хэмээн бичжээ.