Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Э.Бадар-Ууганы гоёхон гэргий
Папарацци

Э.Бадар-Ууганы гоёхон гэргий

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/02/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол түмэн олимпийн хоёр алтан медальтнаа угтаж авснаас хойш 13 жил болжээ. 2008 оны сонгуулийн дараах их үймээний шокоос гарч амжаагүй байсан .

Монголчуудынхаа магнайг тэнийлгэж, айдсыг үргээсэн хүмүүс бол олимпийн алт, мөнгөн медальтнууд байсан билээ. Тэдний нэг Олимпийн алтан медальт, МУХБ Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргал өчигдөр Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасныг уншигч танаа бид дуулгасан.


Цэцгэнд төөрсөн эрвээхэй мэт хөөрхөн гэргий өөрийн цахим хуудаснаа одон авахын өмнөх гэрэл зургаа оруулжээ.
Тэрээр нөхрийнхөө тухай “Бид хоёр намайг 8-р ангид байхад 2002 оноос албан ёсоор үерхсэн. Өмнө нь бол бие биеэ таньдаг, хамт гадаа тоглодог хүүхдүүд байж байгаад гэр бүл болсон. Манай хүн чинь их бэлтгэлтэй учраас байхаасаа байхгүй нь их. Байх хугацаанд нь бид хоёр чинь орой өвлийн хар хүйтэнд чинь гадаа уулзана. Жаахан байсан юм чинь нэг нэгнийдээ орохгүй шүү дээ. Гадаа аймаар даарч байгаа мөртлөө 2-3 цаг зогсоод л байдаг. Ер нь Бадараа байнга бэлтгэлтэй явдаг байсан. Олимпийн шигшээ баг байгуулагдаад, тасралтгүй явсан даа. Манай том охин чинь 2007 он гараад төрсөн. Бадараа 2006 оны 12 сард Азийн тоглолтон дээр өмнө нь гэмтсэн байсан. Тохойных нь гэмтэл бүр сэдрээд, тэгээд 1 сараас бараг 4 сар хүртэл ямар ч тэмцээнд яваагүй. Гэрээсээ бэлтгэл хийгээд л, охиныхоо даавууг угаагаад л байж байсан. Тохойны гэмтэлтэй гээд улсын аваргад ч ороогүй. Харин 6 сард Азийн аваргад орсон. Би одоо боддог юм.

Манай охин аав нь угаасаа их завгүй байхыг мэдээд л ийм жаахан байхдаа яг хажуудаа байлгаж даавуугаа угаалгасан байна гэж боддог юм. Гэхдээ манай хүн дөрвөн сар гэртээ байхдаа сэтгэл санаагаар жаахан унасан. Бусад тамирчид нь тэмцээндээ ороод яваад байдаг. Гэтэл өөрөө гэмтэл нь сайжирч өгөхгүй байгаад байдаг. Тэгээд “Яана аа. Одоо юу хийнэ ээ. Сургуульд сурдаг ч юм билүү” гээд сүүлдээ бүр олон л юм бодож байсан байх. Тохой нь ерөөсөө эдгэхгүй. Өвчин нь ерөөсөө гарахгүй байсан байхгүй юу. Тохойг нь түгждэг жижиг яс байдаг юм байна. Тэр яс нь цуурчихсан. Тохой яг хөдлөх болгонд нь хөндөгдөөд, эдгэхгүй байгаад байсан.

 

Жаахан сэтгэл санаагаар унаж байсан ч, бэлтгэлээ хийгээд, Азийн аваргад ороод түрүүлээд л, тэгээд ер нь гайгүй болсон” хэмээн дурсан ярьсан байдаг.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.