Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Зууны манлай хатагтайн ухаалаг үрстэй ТАНИЛЦ
Папарацци

Зууны манлай хатагтайн ухаалаг үрстэй ТАНИЛЦ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/02/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдартай дуучин, жүжигчин, нэр хүндтэй улч төрч, уран зохиолчийн хүүхэд гэхээрээ л “ээж аавынхаа” буянаар гар хамхин сууж, амар хялбараар амьдардаг гэсэн ойлголт олон хүний тархинд “суучихсан” байдаг

. Тэгвэл МУГЖ, Зууны манлай дуучин Б. Сарантуяа хатагтай гурван үрээ тэгж өсгөөгүй. Бусад энгийн ээж нарын ижил үрсийнхээ бурууд зөвлөж, зөвд магтаж өдий хүргэсэн гэдэг.


Түүний том хүү Б. Эрхэмбилэг төрсөн цагаасаа олны анхааралд байсан. Учир нь түүний төрсөн аав монголын тэрбумтануудын нэг “Бодь”-ын Л.Болдхуяг. Төрсөн өдөр болгон нь аав нь хүссэн зүйлээр нь баярлуулдаг тухай хэвлэлүүд бичдэг.

Харин Б.Эрхэмбаяр хүү өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө чимээгүй хөдөлмөрлөж яваа. Тэр 24 настай, оюутан бөгөөд зуны амралтаараа “Ариг-Аня” ресторанд зөөгчөөр ажилладаг гэнэ лээ. Энэ тухайгаа “Ээж маань алдартай дуучин байна уу, эсвэл энгийн иргэн байна уу ямар ч хамаагүй шүү дээ. Намайг төрүүлж, өдий зэрэгтэй хүн болгосон болохоор одоо өөрийн хөлс, хөдөлмөрөөр бие даан амьдарч, ачийг нь хариулах цаг болсон.
Дуучин Сарантуяагийн хүү зөөгч хийж байна гэж хэлэх нь надад ямар ч хамаагүй. Би энд амьдралын зах зухаас нь ч сурч, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч байна. Нөгөө талаар хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө гамтай хэрэглэж, зөв зүйлд зарцуулахыг хичээдэг. Өөрт хэрэгтэй байгаа зүйлээ эцэг эхээрээ авахуулах биш, өөрөө хөдөлмөрлөж олбол илүү үнэ цэнэтэй шүү дэ” хэмээн ярьсан байдаг.

Түүний дунд охин Т.Чимгээ нь хорт хавдраар цэл залуугаараа бурхан болсон ганц эрэгтэй дүү Б.Төмөрийнх нь төрсөн охин. Дүүгээ өөд болсных нь дараа ганц охиныг нь өөр дээрээ авч өсгөсөн. Тэр мөн л оюутан болжээ.

Бага охин Хулангийнх нь аав Хөвсгөлийн бизнесмэн П.Отгон-Очир гэдэг хүнийх. Дуучин бүсгүй хэдэн жилийн өмнө Номин сүлжээ дэлгүүрт бага охин Хулантайгаа шоппинг хийж явахдаа “Ямар ч хүнтэй боловсон эелдэг харьцаж сур, үгүй бол машиндаа суугаад үлдэж бай” хэмээн ихээхэн ширүүхэн зэмлэнгүй хэлж харагдсан талаар бид өмнө нь бичиж байсан. Хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг хэтэрхий шулуун шударга дуучин Б.Сарантуяа ийнхүү аашилсан нь учиртай л байх.

Нэг талаас түүний нэр хүнд, нөгөөтэйгүүр хүүхдээ бусдаас “сээхэлзүүр” нэгэн болох вий гэсэн ээж хүний эмээнгүй бодлоор охиноо сургамжласан болов уу. Хулан охин өдгөө ахлах сургуулийн сурагч болжээ.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.