“Фантастик” продакшны жүжигчин О.Алдар өнгөрсөн жилийн өдөөд 34 насандаа анхны хүүхдээ тэвэрч, аав болж байв.
Тэгвэл тэрээр ганц охиныхоо төрсөн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэхээр найз нөхөддөө урилга илгээж эхэлжээ. Түүний эхнэрийг Хулан гэдэг бөгөөд Ялгуун брэндэд ажилладаг байсан гэнэ лээ.
Хошин урлагийн “Маск” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан Э.Алдар өдгөө “Фантастик” продакшнаар овоглон дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхлөөд байна.
Үеийнхнээсээ нэлээн хожуу аав болсон тэрбээр “Хариуцлагатай хань, сайн аав байх болно” хэмээн цахим хуудасдаа бичиж байв.