Ээждээ тэрбумын үнэтэй хаус авч өгсөн гэгддэг Х.Намууныг танихгүй хүн ховор. Түүнийг зарим уншигчид МУГЖ жүжигчин Д.Хүрэлхүүгийн том охин гэдгээр мэднэ.
Аав ээжийнхээ салалтын дараа өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр үүргэвч үүрээд гэрээсээ гарсан Х.Намуун охин өдгөө Walersen гоо сайхны брэндийг үүсгэн байгуулж, ээж дүү хоёроо юугаар ч дутаахгүйг хичээж жаргааж яваа.
Тэрээр ээжийнхээ залуу насны зургийг дэлгэж, өөрөө яг ижилхэн хар даашинз өмсөөд “Ээжийнхээ залуу настай адилхан байна уу” хэмээн бичжээ.
Түүний ээж нь бүх насаараа шахуу банкны салбарт ажилласан даруухан эмэгтэй. Харин гавьяат аавтайгаа шинэ амьдрал зохиосон учраас урьд өмнөх шигээ дотно харилцаатай байхаа больсон гэнэ. Гэхдээ аавынхаа тоглосон бүх дүрд хайртай гэдгээ онцолдог.