Монгол поп урсгалыг бий болгон хөгжүүлж яваа уран бүтээлч бол дуучин Д.Болд. Өдгөө 42 насны босгыг алхсан тэрээр 20 настай залуу уран бүтээлчдээс илүү олны хайр хүндэтгэлийг хүлээж, хит дуунуудаараа байлдан дагуулдаг.
Voice the Mongolia шоуны дараа хэсэг чимээ алдарсан тэрээр дахин шинэ дүр төрхтэй эргэн ирж буй бололтой. Үндэсний уламжлалт дөрвөн талт тоорцог малгайг залууст уламжлуулан үлдээхийн тулд гол хэв маягаа болгон ашиглах бололтой.
Учир нь монголчууд бид хэзээнээс малгайг “Тэргүүн” хэмээн дээдэлдэг. Малгай нь хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлж байдаг гол хувцасны хувьд хамгийн хүндтэйд тооцогддог.
Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ.
Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн бэлгэдлийг агуулдаг.