Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ЭМЯ: 13 хүн нас барж, 1189 хүнээс халдвар илэрлээ
Мэдээ

ЭМЯ: 13 хүн нас барж, 1189 хүнээс халдвар илэрлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/04/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-“Спутник V” вакцины хоёр дахь тунг татан авах ажлыг хийж байна. Хоёр дахь тунд хамрагдах давтан тунгийн хугацаа 21-90 хоног учраас иргэдийг хүлээцтэй байхыг хүсье. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарна уу. Мөн бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Өнөөдрийн байдлаар 200 мянган орчим иргэд дархлаажуулалтад хамрагдаад байна.

Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1189 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 62585 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 989, орон нутагт 198, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол илэрсэн.

Нас барсан 13 хүний тухайд:

Улаанбаатар хотын голомтоос 76 эрэгтэй, 86, 77, 72, 82, 47, 57 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй, 74 настай эрэгтэй 66 настай эмэгтэй тус тус батлагдаж эмнэлэгт хэвтэн амчлүүлж байхдаа нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Харин 64 настай эмэгтэй Булган аймгийн голомтоос, 64 настай эрэгтэй Төв аймгийн голомтоос батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад Covid-19-өөр нас барсан тохиолдол 301 болж өслөө.

Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг хүсч байна. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 5096 хүн байгаагаас 2755 хүний биеийн байдал хөнгөн, 1741 нь хүндэвтэр, 474 нь хүнд, 126 хүний биеийн байдал маш хүнд байна. Маш хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам өсч байна. Иймд иргэд вакцины бүрэн тундаа хамрагдаж халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлахыг хүсье.

Өчигдөр нийт 17376 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Улаанбатар хотод 954.046 хүн нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 777.248 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 911.811, хоёрдугаар тунд 662.464 хүн хамрагдсан байна. Улсын хэмжээнд 1.865.857 хүн нэгдүгээр тунд, 1.439.712 хүн бүрэн тунд хамрагдсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.