Монголын зохиолын дууны ертөнцөд шинэ салхи сэвэлзүүлсэн дуучин бол Я.Гэрэлчулуун. Өөрийн гэсэн хит уран бүтээлтэй түүнийг харь оронд хөдөлмөр эрхлэж яваа элэг нэгтнүүд илүү хайрлаж дууг нь сонсдог гэнэ лээ.
Бөөгийн шүтлэгтэй, өөрийн уншлагатай ард түмэн гэгддэг Хөвсгөл нутгаас гаралтай тэрээр өөрийн нутаг усаараа бахархдаг.
Тэгвэл тэрээр өчигдөр нэгэн тоглолтод оролцох үедээ айдсаа даван туулж, “хайрхан”-ыг мөрөн дээрээ тавьж үзжээ.
Монголчууд эртнээс аварга могойг “хайрхан” хэмээн авгайлж, нэрийг нь хэлэхээр цээрлэдэг ард түмэн.