Маск продакшны жүжигчин Ц.Ганзориг, Ш.Жавхлан нар Төрийн дээд Алтангадас одонгоор шагнууллаа.
Өөрт оногдсон дүрээ сайн гаргаж чаддаг эмэгтэй жүжигчдийн нэг нь “Маск” продакшны жүжигчин МУСТА Ш.Жавхлан.
“Мамма миа”, “Бурхан өршөөг”, “Хайртай бол хартай”, “Хайрын рекорд”, “Миний хайр” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж олны хайр хүндлэлийг хүлээсэн.
Харин Ц.Ганзоригийн хувьд “Овжин охид” киноны Сампилийн дүрээр олноо танигдсан өдгөө Маск продакшний үндсэн жүжигчдийн нэг.
Сүүлийн хэдэн жил нэлээдгүй жин нэмсэн тэрээр хөл хорионы үеийн ашиглан жингээ хасч эхэлсэн.