Ням гариг бүр үзэгчдийг зурагтын өмнө уяж чадсан нэвтрүүлэг бол “Ододтой бүжиглэе” шоу байв. Өчигдөр тус шоуны сүүлчийн дугаар үзэгчдэд хүрч ялагчаа тодруулсан.
Тус шоуны ялагчаар Ангууч буюу Б.Баттөр түүний хамтран бүжиглэгч Б.Халиун нар тодорсон.
Тэгвэл Б.Халиуны нөхөр Эрдэнээ өөрийн цахим хуудаснаа эхнэртээ ямар их хайртайгаа, ахин дахин дурлаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Хайраараа ахин дахин бахархаж, ахин дахин дурласаар л байна. Чамдаа хайртай шүү” гэжээ.
Түүний ингэж бичснийг эхнэрээ алдахвий гэж айсандаа эхнэрээ “тамгалж” байна гэх нэгэн байхад эхнэрийнхээ амжилтаар бахархдаг мундаг залуу гэх нь ч байна. Учир нь чадварлаг, авъяаслаг бүжигчин бүсгүйг хамтрагч Ангууч буюу Б.Баттөртэй суулгая гэж үзэгчид шуурах болсон. Хоорондоо төгс зохицох хос мэт харагддаг нь ч нууц биш.
Гэхдээ Ангууч, Халиун нарын амжилтын ард Эрдэнээ байсан гэхэл хилсдэхгүй. Тэрээр эхнэрийнхээ бүжгийн бэлтгэлд хамт оролцож, хамтран бүжиглэгч Ангуучийг өнгөрсөн хугацаанд дасгалжуулж байсан.
Олны хайрыг татсан Б.Халиун бүсгүйн зүрх сэтгэлд өөрийн байр сууриа эзэлсэн Эрдэнэгийн зургуудаас хүргэж байна.