Монголын анхны фото моделийн титмийн эзэн жүжигчин Б.Хулан сүүлийн жилүүдэд нам гүм амьдрасны эцэст “Хурд” хамтлагийн “Бүсгүй” дууны клипээр эргэн иржээ.
Тус дууны шинэчилсэн хувилбарыг дуучин Дашням дуулж, клипжүүлж байгаа аж.
Тус дууны түүхийг сөхвөл, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн асан П.Сэргэлэн эхнэртээ зориулж анх зохиож байжээ.
Түүнийг хадам аав ээж нь хүргэнээ хэмээн хүлээн зөвшөөрөхгүй, эхнэр нь гүйлгэсэн байна. Дурлалдаа шатаж явсан П.Сэргэлэн эхнэрийнхээ сайхан бүхнийг бодон энэ дуунд бүх л сэтгэлийн үгсээ шингээн зохиожээ. Улмаар эхнэртээ зориулан дуулж өгснөөр өөрийн болгон авсан байна.