Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Худалдаа үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг ХАНГАН АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ
Мэдээ

Худалдаа үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг ХАНГАН АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ

Эрхэм админBy Эрхэм админ06/03/2021Updated:06/08/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат орон нутагт вакцинжуулалтыг идэвхжүүлэх, үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй худалдаа, үйлчилгээний газар, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах шаардлагатайг онцлоод худалдаа, үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдийн QR код, биеийн халууныг хэмжихдээ вакцины бүрэн тунд хамрагдсан ажилтныг томилон ажиллуулах, Covid19 QR Verify аппликейшны хэрэглээг сайжруулах талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг, чиглэл өглөө.

Цар тахлын энэ үед торгууль, шийтгэврийн арга хэмжээнээс аль болох зайлсхийх, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах, илэрч буй зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг мөн чиглэл болгов. Түүнчлэн ажилтан, үйлчлүүлэгчдийг халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй, удаа дараа зөрчил дутагдал гаргасан, дутагдлаа арилгуулаагүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу торгох, үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авч, нийтэд мэдээлэхийг үүрэг болголоо.

Коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунгийн тарилга нийслэл, орон нутагт хийгдэж байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллага халдвараас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх нь халдварын тархалтыг бууруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга хэмжээ юм.

Иймд иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахих, аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллахыг зөвлөж байна.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.