Одоогоос хэдэн жилийн өмнө Монголын Зөн билгийн тулаан нэвтрүүлэг, Оросын Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт тус тус амжилттай оролцож явсан удган Түдэв буюу Болорчимэг хүйсээ өөрчилж, гармоны эмчилгээ хийлгэж эхэлжээ. Мөн тэрээр эхээс төрсөн нэрээ Тэнгэр хэмээн өөрчилсөн байна.
Түүний хувьд сүүлийн хэдэн жил БНСУ-д суралцан, ажиллаж амьдарч байгаа. Сүүлийн жилүүдэд илүүдэл жинтэй болж, эрэгтэйлэг имиджийг бүрдүүлсэн түүнийг сахалтай болж эхлэхэд хэвлэлүүд анзаарч эхэлсэн. Тэгвэл удганаас зайран болохоор шийдсэн Болорчимэг өөрийн цахим хуудаснаа “Миний өмнөөс хайран амьдрал харамсаж байна хэмээн бичээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд, миний өмнөөс битгий харамсаарай. Би өөрөө энэ амьдралыг сонгосон. Би өөртөө үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Би өөрөө аз жаргалтай байгаа гэдгээ дахин дахин хэлмээр байна. Би хэнд ч гай болоогүй. Би хэний ч биеийг өөрчлөөгүй, зөвхөн би өөрийгөө өөрчилсөн шүү дээ. Энэ бол миний эрх” хэмээн бичжээ
Мөн тэрээр “Mонголд над шиг зоригтой 3 удаа “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцсон бөө одоогоор байхгүй байгаа болно. 2009 он МУ – ын “ Зөн билгийн тулаан ” нэвтрүүлгийн дэд байр, 2011 он МУ – ын “ Зөн билгийн тулаан ” нэвтрүүлгийн бүх шилдэгүүдийн халз тулааны тэргүүн байр, 2011 он ОХУ – ын ТНТ телевизийн “ Битва экстрасенсов ” нэвтрүүлгийн шилдэг оролцогч: Тэнгэр бөө” хэмээн өөрийнхөө амжилтыг онцолжээ.