Монголын үзэсгэлэнт эгч дүүсийг нэрлэ гэвэл дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн эгч дүүсийг нэрлэнэ. Гэхдээ эгч нь нэгэнт хүний гэргий болж, хоёр ч хүүхдийн ээж болсон учраас “мода”-аас гарсан.
Харин түүний дүү Ч.Номинхолбоо залуусын харцыг булаадаг хэвээрээ. Өдгөө 28 настай тэрээр ганц бие. Royal академийг төгссөн, өөрийн гэсэн нэрийн брэнд дэлгүүртэй тэрээр үеийнхэндээ чамгүй бизнес сэтгэлгээтэй, өнгөтэй мөнгөтэй бүсгүй.
Ч.Номинхолбоо саяхан шинэ байранд нүүж орсон бөгөөд байраа тохижуулаад ойрд завгүй яваа гэсэн. Түүнд болзох санал их ирдэг ч сэтгэлийг нь татах залуу одоогоор гарч ирээгүй учир, ганцаараа амьдардаг гэж байгаа.
Ч.Номинхолбоо “Анугийн дүү” хэмээн хэн ч харсан төгс сайхан харагдахаар биеэ авч явах аж. Тэд алкохо л хэрэглэж шөнийн клубээр барагтай бол зочилдоггүй. Одоогоос хэдэн жилийн өмнө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогтой үерхдэг гэдгээ олны нүднээс нуугаагүй. Залуу охин гэхэд найз залуу нь ха р тамх и н ы хэрэ г т холбогдон шүүх хуралд орох гэж байхад ч ичиж эмээлгүй, нүүр буруулалгүй олны өмнө очиж уулзсан билээ. Тэдэнд гоо сайхан төрхөөс гадна эмэгтэй хүний нинжин сэтгэл, бусдыг хайрлах хайр байдаг учраас ийм үзэсгэлэнтэй харагддаг биз ээ.
Түүний дараа илбэчин Билэгттэй хэсэг хугацаанд болзож байсан ч, хамтын амьдрал эхлүүлэх хэмжээнд хүртэл дотносоогүй гэдэг.