Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Уртын гол багт 260 айлын таван блок орон сууц барина
Папарацци

Уртын гол багт 260 айлын таван блок орон сууц барина

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/07/2021Шинэчилсэн:06/08/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт 2021 онд хийгдэх авто зам, инженерийн шугам, сүлжээ, үерийн далан, сувгийн бүтээн байгуулалт, түрээсийн орон сууцны барилгын ажлыг талаарх мэдээлэл хүргэх цахим хэлэлцүүлгийг Орхон аймгийн ИТХ-ын ажлын алба, Төлөөлөгч Д.Ганболд хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хотын захирагчийн алба, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ, “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн төлөөлөл оролцож иргэдийн асуултанд хариулж, мэдээлэл өглөө.

Уртын гол багийн иргэд камержуулалт, гэрэлтүүлэг, автобусны буудал, нийтийн тээвэр, ус хангамж, инженерийн шугам сүлжээ, шинээр баригдах орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажлын талаар тодруулж, засвар үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байгаагаа илэрхийллээ. 2021 онд Орхон аймгийн хэмжээнд 14 багт 130 камер шинээр суурьлуулах бөгөөд уртын гол багийн гурван байрлалд найман ширхэг камер шинээр суурьлуулна. Мөн тус багийн айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоход дулаан дамжуулах төв барих, инженерийн шугам сүлжээ татахх зураг төсвийн тооцооллыг хийх шаардлагатай байгаа ажээ. Ирэх оны төсөвт зураг төсвийн тооцоолол хийх хөрөнгийг тусгах бөгөөд үе шаттайгаар айл өрхийг төвийн дулаанд холбох юм.

Гэр хорооллын алслагдсан багийн иргэдийг орон сууцжуулах ажил Уртын гол багаас эхлэж байгаа бөгөөд тус багт 260 айлын таван блок орон сууц баригдах ажээ. Үүнтэй холбоотойгоор дулаан дамжуулах төв баригдах бөгөөд тухайн хэсгийн айл өрх инженерийн шугам сүлжээнд хамрагдах боломжтой болно. Мөн тухайн хэсгийн ойр орчмын айл өрхүүд газраа чөлөөлөн хүсэлт гаргавал орон сууц барих боломжтой гэдгийг уулзалтын үеэр холбогдох албаныхан мэдэгдэж байна.

Орхон ИТХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.