Солонгосын Намянжү хотын “Монголын соёлын хотхон”-д тоглодог Батбаяр ахлагчтай морин циркийнхэн монголын язгуур өв соёлыг гадныханд сонирхуулдаг.
Нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй тус морин циркийнхэн дундаас Төгсөө гэх монгол бүсгүй агаарын үзүүлбэрээрээ Солонгосчуудын нүдийг нь бүлтийлгэж, амыг нь ангайлгаж алмайруулах шиг болдог аж. Ковид -19 цар тахалтай холбоотойгоор одоогоор тус циркийнхэн тоглолтоо хийхгүй байгаа юм байна.
Төгсөө бүсгүй БНСУ-д үе тэнгийн Ууганбаяр гэх монгол залуутай гэр бүл зохиож хэдийнэ ээж болжээ.