Монголын хошин урлагийн “Эмоци” хамтлагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг бол О.Тэмүүжин. Өдгөө 35 настай тэрээр буриад зон олны баавайн дүрийг бүтээхээр хувцас сонголт хийсэн бололтой, буриад дээлтэй зургаа цахим хуудаснаа нийтлэжээ.
О.Тэмүүжингийн хувьд унаган хотынх. Айлын том хүүхэд учраас гэр орон хоол ундны ажилд сайн гэдгийг түүний гэргий Г.Нарансолонго хэлдэг. Тэрээр нэгэн хэвлэлд нөхрийнхөө хоолны ур чадварыг ярихдаа “Халамжтай шүү.
Хоол унд хийхдээ надаас бараг илүү. Гэрт зочин ирвэл Темка л гардаж хоол ундаа хийдэг, би хажууд нь туслах тогооч маягаар бэлтгэх ажил хийж өгдөг. Их хөдөлгөөнтэй, өөрийнхөө санасныг гүйцэлдүүлж байж санаа нь амарна, бүх юм нь ил хүн дээ. Уурлах нь амархан, уур нь гарах нь амархан. Би бол эсрэгээр нэг уурлатлаа нэлээд удна, уурлачихвал уур нь гарахгүй. Байнга хамт байгаа болохоор “уншдаг” болчихжээ. Би бол их дөлгөөн, тайван.
Манай Темка бол таны өөдөөс ингэж томоотой суугаад ярилцлага өгөхгүй, энд тэндхийн юм барьж тавиад л тогтож суухгүй л дээ” гэжээ.