Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдынх таван хүүхэдтэй. С.Батболд, Х.Отгонтуяа хоёр хоёулаа урьд нь хань ижил, үр хүүхэдтэй байсан.
С.Батболд анхны эхнэрээсээ салахдаа хүү Баттүшигээ өөр дээрээ авч, хатагтай Х.Отгонтуяа анхны нөхрөөсөө салахдаа хүү Самадигаа өөр дээрээ авч салсан. Тэд хоёр хүүгээ чиний, миний гэж ялгалгүй өсгөж, бат бэх цул нэгэн өрх гэр бүлийг үүсгэж чадсан билээ. Баттүшиг, Самади хоёр араасаа гурван дүү дагуулсан. Ерөнхий сайд асан С.Батболдын хоёр дахь хүүг ер бусын хөдөлгөөнтэй сэргэлэн гэж мэдэх хүмүүс нь хэлдэг. Гэхдээ зөв сэргэлэн, хичээл номондоо ч тун сайн, ахтайгаа цуг Англид сурч байсан, тэнд дээд боловсрол эзэмшсэн гэдэг. Ах Баттүшигийнхээ “далбаан дор” байж, олны өмнө харагддаггүй.
Тэгвэл Б.Самади нийгмийн талаарх бухимдлаа илэрхийлжээ. Тэрээр “Ингэж зам тавьж өгсөн нь хайр хүрмээр ч, ингэж ус тогтоож замаа барьдаг нь уур хүрмээр” гэжээ.
Б.Самади өдгөө 30 настай. Лондонд олон улсын бизнес, менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, өндөр боловсролтой, “И-Март” сүлжээ дэлгүүрийн ихэнх хувийг эзэмшигч “Алтай холдинг” группийн дэд ерөнхийлөгчийг хашдаг.