Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлэхийн тулд 1-2 цаг дэмий хүлээнэ

    06/03/2025

    Л.Оюун-Эрдэнэ сайдын суудалд хэдэн өдөр сандайлна

    06/03/2025

    МАН дээр найтаахад засгийн газар ханиад хүрч, нийслэл сэхээнд оров

    06/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ
Папарацци

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ

Эрхэм админBy Эрхэм админ06/09/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуулиар манай улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодрох бөгөөд өмнөх сонгуулиудаас онцлогтой.

Тодруулбал, Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар хуульчилсан.

Өмнөх таван Ерөнхийлөгчөөс П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус тус хоёр удаа сонгогдож байсан бол цаашид дээр дурдсанчлан зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульд тусгаад буй.

Ерөнхийлөгч нарын бүрэн эрхийн хугацаа:

П.Очирбат 1992-1997,
Н.Багабанди 1997-2005,
Н.Энхбаяр 2005-2009,
Ц.Элбэгдорж 2009-2017,
Х.Баттулга 2017-2021 онд тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
УБЕГ-аас мэдээлснээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 2,040,556 сонгогч саналаа өгнө. Нийт 2,087 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд уг хэсгийн хороодод 18,146 төрийн албан хаагчид ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд 2,641 даамал сонгуулийн дүн дамжуулах ажлыг хариуцна
Улсын хэмжээнд нийт 2,641 даамал сонгуулийн дүн дамжуулах ажлыг хариуцаж ажиллах юм. Түүнчлэн сонгуулийн саналын хуудас хүргүүлэх, санал авах байрны хамгаалалтад 9,535 цагдаагийн албан хаагчид сонгогдон, үүрэг гүйцэтгэж байна.

Өөрийн санал өгөх байрын мэдээллийг election.burtgel.gov.mn холбоосоор регистрийн дугаараа оруулан мэдэж авах боломжтой.

СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 16:00, 22:00 цагт олон нийтэд мэдээлнэ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлэхийн тулд 1-2 цаг дэмий хүлээнэ

06/03/2025

МАН дээр найтаахад засгийн газар ханиад хүрч, нийслэл сэхээнд оров

06/03/2025

ЗГ-ын гишүүн Э.Одбаяр “гонжирсон” сурагтай

06/02/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлэхийн тулд 1-2 цаг дэмий хүлээнэ

06/03/2025

Л.Оюун-Эрдэнэ сайдын суудалд хэдэн өдөр сандайлна

06/03/2025

МАН дээр найтаахад засгийн газар ханиад хүрч, нийслэл сэхээнд оров

06/03/2025

ЗГ-ын гишүүн Э.Одбаяр “гонжирсон” сурагтай

06/02/2025

ХУРАНДАА Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/02/2025

“Огцрох амархан” жагсаал 21 дэх өдрөө үргэлжилж байна

06/02/2025

ДЦС-д гарсан галын улмаас нэг иргэн амь эрсэджээ

06/02/2025

НЦУГ: “Зуны зугаа” тоглолтын үеэр 10 хутга, зодооны хэрэгслүүд хурааж авсан

06/02/2025

Оюук барьцаалагдсан, тоглоомын утсан хүүхэлдэй! Үүнийгээ өөрөө сайн мэдэж байгаа

06/02/2025

Гэгээлэг мэдээ: Монголын бүжигчид Хореографик дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ГУРВАН АЛТАН медаль хүртлээ

06/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.