Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус сонгуулийн дүнгийн урьдчилсан мэдээллээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа.
Тэгвэл АН-аас нэг дэвшигч С.Эрдэнэ хамгийн бага саналыг авчээ. Тодруулбал, цагаан санал буюу хүчингүй саналаас бага тооны санал авсан байна.
Цагаан сонголтыг 66.036 иргэн хийсэн байна.
Харин Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 63.500 иргэний саналыг авчээ. Цагаан сонголтоос давж чадаагүй гэсэн үг.